“Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг хасагдсан байсан 9 хувь л гаргана“

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
00
legacy:mungu/MPA-PHOTO-1-0176.jpg

Засгийн газраас төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд ирэх сарын 1-нээс олгохоор болсон. Ингэхдээ бүх хүүхэд хүсэлт гаргахгүй. Зөвхөн хасагдаад байсан 9 хувь л хүсэлт гаргана гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллээ.

Тэрбээр "​​​​​​​Хүсэлтийг цахимаар гаргана. Хэрэв цахимаар гаргах боломжгүй бол өөрийнхөө харьяа хөдөлмөр халамжийн хэлтэст гаргана" гэлээ.

Мөн иргэд "Хүүхдийн төлөө үндэсний сан"-д хүүхдийн мөнгөө хандивлах боломжтой гэв.