Гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/123/эмч.jpg

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор гэдэсний бусад өвчний эмийн эмчилгээг 703 мянга, мэс заслыг 1 сая 697 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Энэ оны эхний эхний дөрвөн сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 367 иргэнд ЭМД-ын сангаас нийт 477 сая 726 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.