“Старекс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-1.jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Булаг”-ийн 13 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 21:37 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Б-ын “Старекс” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ц.Мөнхжин