Ламхай нар хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар 11.00 цагт мэдээлэл хийнэ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:2024/11/MPA PHOTO 2023-5-a (87 of 285).jpg

Сүм хийдэд шавилан суудаг ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтэд ил болсон. Тэгвэл Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдээс үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэлтээр өнөөдөр 11:00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

Хэвлэлийн бага хурал нь МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болох аж.