ОБЕГ: Дөрвөн давхраас орны даавуу уян зүүгдсэн байсан иргэнийг аюулгүй буулгажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б /35 настай, эрэгтэй/ орны даавуунаас зүүгдсэн байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр /2023.06.22/ өдрийн 11:42 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б айлд гаднаасаа цоожлогдсон дөрөвдүгээр давхрын цонхоор буух гэж байсныг таван минут ажиллаж буулган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн алба хаагчид хүлээлгэн өгчээ.