Аварга О.Хангай: Бөх мэдэхгүй салбар хорооныхон уламжлалаа уландаа гишгэсэн, ард түмнийг талцуулсан шийдвэрээ эргэж харахыг хүсье

Спорт
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:2026/03/hangai.jpg

ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр наадмын 1-9 давааны барилдаанд бөхчүүдийг идэвх харж хасах, давуулах дүрмээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрт МҮБХ-ноос "Уг шийдвэрийг мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэн, наадмын барилдаануудад дараах хүндрэл, зөрчил үүсэхээс болгоомжилж байгаа болно. Иймд бөхийг идэвхээр хасах дүрмийг наадмын барилдаанд хэрэгжүүлж ажиллахдаа ХЗДХЯ болон тус яаманд төвлөрсөн Үндэсний Бөхийн Салбар Хорооны гишүүдээс бөхийг хасах мөн давуулах шийдвэр гаргах, шийдвэрийг олон нийт наадамчдад танилцуулж ажиллах комиссыг бүрдүүлэн ажиллах нь зохистой гэж үзэн ХЗДХЯ-нд хандан ажиллаж байна" гэсэн байдаг.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Улсын аварга О.Хангай "ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны гишүүд бөх сайн мэдэхгүй байж, мэргэжлийн байгууллагын саналыг сонсохгүй, бөхийг хурдан дуусгах гэж идэвхээр хасах нь, уламжлалаа уландаа гишгэсэн, ард түмнийг талцуулах, маргаан дагуулах энэ шийдвэрээ эргэж харахыг хүсье" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бөхийн комисс маш зөв шийдвэр гаргасан байна. Шийдвэрээсээ ухарч болохгүй. Манай бөхчүүд ихэнх ёс зүйгээ уландаа гишигсэн. Зөвхөн их мөнгө хөрөнгө цолны төлөө барилдлаг болсон. Үүнийхээ төлөө бусад бөхөө алахаас буцахгүй болчихсон. Иймээс бөхийн бай шагналыг багасгах хэрэгтэй. Гадаад дотоодын компаниудаас түрүүлсэн бөхөд шагнал өгөхийг хориглох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Хангай чи дутаа. Бөх барилдана гэдэг эь хөлс нь цувсан хоёр нөхөр бие биенээ түшиж зогсохын нэр бишээ. Уран мэхийг уралдуулан хийж уран хурц барилдаанаараа олныг өндөлзүүлж шуугуулж барилдахыг хэлдэг юм.

  • K
    Kca

    Бөхийн салбар хорооныхон болон ХЗДХЯ-ны ихэнх нөхдүүд нэгэн аймгийнхан гэж байгаа. Энэ хувилбараар аль хэдийн бэлтгэл хийлгүүлээд эхэлсэн л байгаа, энэ бол гарцаагүй. Энэ дүрмээ зүтгүүлээд баталж л таараа. Энэ аймгийн бөх энэ жил энэ дүрмээр машиндсаар байгаад лтүрүүлэх нь мэдээж. Ичиж зовохоо мэдэхээ байчихсан гарууд даа.