ТОДРУУЛГА: Зарим арилжааны банкуудын гүйлгээ саатсан нь Монголбанктай ХОЛБООГҮЙ

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
00
legacy:mongolbank/MPA PHOTO 2017-0082.jpg

Зарим нэр бүхий арилжааны банкуудын дотоод программ хангамжийн асуудлаас болж, цахим гүйлгээ саатах, доголдох явдал гарч, иргэдийг бухимдуулаад байна. Улмаар уг шалтгааныг "Монголбанкны сүлжээ тасалдсанаас үүдсэн" гэж тайлбарлажээ.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Огт үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл. Монголбанкны ҮЦГТ-ийн сүлжээ хэвийн ажиллаж байгааг хариуцлагатайгаар уламжилья" хэмээлээ.