Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШӨХТГ: Зээл олгохдоо иргэдийн зургаан жилийн зээлийн түүхийг гаргадаг байдлыг болиулахаар Монголбанк болон СЗХ-нд хандсан
Эдийн засагUBn teamУнших: 1 мин
00

ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Н.Мандуул "Аливаа нэгэн зээлдэгч буюу банк, банк бусууд зээлийн судалгаа хийхдээ лавлагаа нэрийдлээр иргэдийн зургаан жилийн зээлийн түүхийг гаргаж авч үздэг. Энэ нь зээлийн мэдээллийн сангийн үндсэн агуулгатай зөрчилдөж байна гэж ШӨХТГ-аас үзэж байгаа. Хэн нэгэн иргэн зээл авахдаа зөвхөн тухайн үеийнхээ зээлийн мэдээллийг өгч, түүн дээр нь үндэслэж зээлийн шийдвэр гаргах ёстой. Тиймээс энэхүү хуулийн зөрчлийг арилгуулахаар Монголбанк болон СЗХ-нд хандсан" гэлээ.




