3 жил 10 сарын хорих ял сонссон Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:munherdene yriltslaga/мөнх-Эрдэнэ.jpg

АН-ын гишүүн, "Лайвчин" Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурал болно. Анхан шатны шүүхээс түүнийг улсад 82 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.

Харин тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсанаар давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Бид мэдээллийг шууд дамжуулах болно.