ТАНИЛЦ: Наадмаар юу үзэх вэ

Нийгэм
Altanzagas
Унших: 3 мин 12 сек
00
legacy:naadam 2023/uzwer/hurd.jpg

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар та бүхэн цэнхэр дэлгэцээр үзэж сонирхох боломжтой зарим нэвтрүүлэг мөн баяр наадмын үеэр өрнөх онцлох үйл явдлуудын талаар товч мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ БОЛОН ШУУД ДАМЖУУЛАЛТУУД,

"Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа"

legacy:2024/07/9.jpg

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт 2023 оны долоодугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагаас, хаалт 2023 оны долоодугаар сарын 12-ны 22:00 цагаас МҮОНТ, ТВ9, ТВ5, 25-р суваг телевиз, Монгол HD, UBS телевиз, NTV телевиз, SBN телевиз, Боловсрол телевиз, ETV телевиз, Сүлд телевизээр тус тус дамжуулагдана.

ТВ5 телевиз "Оддын бэсрэг наадам"

legacy:naadam 2023/uzwer/357039064_651612153673682_160951497269987703_n.jpg

Жил бүр Үндэсний их баяр наадмыг угтан ТВ5 телевиз Монгол Улсын нийт уран бүтээлчдийг хамруулсан "Оддын бэсрэг наадам" хөгжөөнт нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил "Оддын бэсрэг наадам"-ыг

1-р хэсэг 2023.07.11-ний өдрийн 13:00 цагаас

1-р хэсгийн үргэлжлэл 2023.07.11-ний өдрийн 21:30 цагаас

2-р хэсэг 2023.07.12-ны өдрийн 22:30 цагаас тус тус ТВ5 телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

Мөн тус телевизээр хүчит бөхийн барилдаан болон хурдан морины уралдааныг хүлээн авч үзэх боломжтой.

ТВ9 телевиз "Наадъя" нэвтрүүлэг

legacy:naadam 2023/uzwer/рхь.jpg

ТВ9 телевиз Үндэсний их баяр наадамд зориулан Монголын урлагт хүч төрөн гарч ирж буй шинэхэн авьяастнууд болох Wasabies, The R&N, Favway зэрэг хамтлагийн гишүүдийг "Наадъя" нэвтрүүлгийнхээ зочноор урин оролцуулсан байна. "НААДЪЯ” нэвтрүүлгийг үзэгч та бүхэн,

2023.07.11-ний өглөө 07:00 цагаас

2023.07.11-ний орой 17:40 минутаас

2023.07.13-ны өдөр 13:00 цагаас ТВ9 телевизээр тус тус хүлээн авч үзэх боломжтой.

Мөн тус телевизээр хүчит бөхийн барилдаан болон хурдан морины уралдааныг хүлээн авч үзэх боломжтой.

NTV телевиз хурдан морины уралдааныг “Морины нэвтэрхий толь” хэмээх сэтгүүлч М.Оюунбаатарын тайлбараар шууд дамжуулна

legacy:naadam 2023/uzwer/337896273_23856219022780378_5902274573767750676_n.jpg

Энэ жилийн баяр наадмын хурдан морьдын уралдааны шууд дамжуулалтыг NTV телевиз орчин үеийн техник хэрэгслийн тусламжтайгаар цоо шинэ түвшинд, илүү амьд, сонирхолтой байдлаар үзэгчдэд хүргэхээр бэлдсэн бөгөөд “Морины нэвтэрхий толь” хэмээн олноо алдаршсан сэтгүүлч М.Оюунбаатарын тайлбар хөтлөлттэйгөөр явуулж буй нь бусад телевизүүдээс ялгарах гол онцлог аж.

Боловсрол суваг телевиз "Cash mob" нэвтрүүлгийн баярын тусгай дугаар

legacy:naadam 2023/uzwer/342024150_5591389067628460_7229580093410164198_n.jpg

Боловсрол суваг телевизийн бэлтгэн хүргэдэг "Cash mob" шоу нэвтрүүлгийн Наадмын тусгай дугаарыг долоодугаар сарын 12-ны 21:00 цагаас хүлээн авч үзэх боломжтой.

Мөн тус телевиз нь баяр наадмын өдрүүдээр Зүрхний хилэн, Хотулун-Алтан судрын эрэлд, Singlr Ladies-4, Дурсамж 1968, Зура-1 зэрэг уран сайхны киног үзэгч түмэндээ хүргэхээр болжээ.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ, АРГА ХЭМЖЭЭ

"Улаанбаатарын үдэш 2023" "Хурд" хамтлагийн тоглолт

legacy:naadam 2023/uzwer/9avpm5_IMG-ead7e224c87aab6177cff2a6d5e9ce43-V_x974.jpg

Д.Сүхбаатарын талбайд 2023 оны долоодугаар сарын 11-ний 21:00-24:00 цагт зохион байгуулах "Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглох юм.

"Монгол бүжгийн гайхамшиг" тоглолт

legacy:naadam 2023/uzwer/42806502_1446638382135417_6202102465286897664_n.jpg

ДБЭТ-т долоодугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас Үндэсний урлагийн их театрын Монголын сайхан орон цуврал тоглолтын хүрээнд Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын хамт олон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нүүдэлчдийн соёл, зан заншил, аж ахуй, язгуур, бий биелгээнээс улбаатай монгол туургатан, олон ястны дэг хөдөлгөөний гайхамшиг цогцлоосон үзэгч түмний мэлмийг мялааж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх "Монгол бүжгийн гайхамшиг" тоглолтоо өргөн барьж байгаа аж.

"Чүрэ Андури" морьтон циркийн жүжигчилсэн тоглолт

legacy:naadam 2023/uzwer/received_123781554079148-870x522.jpeg

Төв аймгийн Аргалант сумын "Хустайн нуруу" "Молцог элс"-ний ард "Сэртэн морьтон цогцолбор"-т морьтон циркийн жүжигчилсэн тоглолт долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 11:00, 15:00 цагуудад тус тус "Чүрэ Андури" морьтон циркийн жүжигчилсэн тоглолт зохион байгуулагдана.

"Hun Totem" үндэсний урлагийн тоглолт

legacy:naadam 2023/uzwer/354235763_723919646281318_5009875826021848010_n.jpg

Хүн театрт өдөр бүр /Баярын өдрүүдээр/ 17:00 цагаас “HUN TOTEM” дотоод, гадаадын үзэгчдэд зориулсан ардын урлагийн тоглолт тоглогдож байгаа аж.

Мөн бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд баяр наадмын өдрүүдээр өөр өөрсдийн бэлтгэсэн контент, нэвтрүүлгийг хүргэж буй.