Төв аймгийн Баяндэлгэр суманд уулнаас ус бууж, нэг машин, гурван гэр урсжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:ads/дүүрэг/үерийн ус.jpg

Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Тогосын гүүр гэх газрын орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орж уулын ус бууж УБ-Багануур чиглэлийн авто зам дээгүүр давж урссан байна.

Одоогийн байдлаар нэг машин, гурван гэр урссан, хүний амь нас хохироогүй аж. Төв аймгийн Цагдаагийн газраас алба хаагчид хамгаалалт, зохицуулалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж бна. Ойр байрлалтай учир Багануур дүүргээс ОБХ-ийн алба хаагчид нэмэгдлээр ирж ажиллаж байна.