Баяр наадмаар ажиллаж буй банкуудын ХУВААРЬ

Эдийн засаг
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 5 сек
00
legacy:bank/6b89fd03-f3d5-45cc-9f64-b4ac276e33db-1.jpg

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Эл өдрүүдэд нийслэл дэх арилжааны банкууд ямар цагийн хуваариар ажиллах талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

-Хаан банк-

Долоодугаар сарын 10-15-ны өдрийг дуустал Хаан банкны бүх салбар нэгж ажиллахгүй. Харин иргэд тус банкны үйлчилгээг цахим сувгууд, АТМ, киоск машинаас авах боломжтой.

Харин орон нутагт дараах салбарууд ажиллана. Үүнд:

-Өмнөговь салбар: Оюутолгой тооцооны төв /09:00-17:00/

-Өмнөговь салбар: Гашуунсухайт тооцооны төв /09:00-17:00/

-Сүхбаатар салбар: Бичигт тооцооны төв /Долоодугаар сарын 10-14-ны өдрүүдэд 09:00-17:00/

-Хас банк-

Наадмын амралт буюу долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд Хасбанкны бүх салбар, тооцооны төв амарна. Долоодугаар сарын 16-наас бүх салбар хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.

-Голомт банк-

Долоодугаар сарын 10-15-нд Хан-Уул И Март салбар 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Харин долоодугаар сарын 10-нд Нарантуул зээлийн төв 10:00-18:00 цагийн хооронд ажиллана. Солонго салбар долоодугаар сарын 15-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллах юм. Эдгээрээс бусад салбар нэгжүүд бүгд амарна.

-Төрийн банк-

Хүй долоон худагт Төрийн банкны явуулын банк долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд ажиллана. Харин Улаанбаатар хотод дараах салбар нэгжүүд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. Үүнд:

Долоодугаар сарын 10-нд 10-р хороолол тооцооны төв

Долоодугаар сарын 11-нд "120 мянгат" тооцооны төв

Долоодугаар сарын 12-нд "Цэнгэлдэх" тооцооны төв

Долоодугаар сарын 13-нд "Тавин мянгат" тооцооны төв

Долоодугаар сарын 14-нд "13-р хороолол" тооцооны төв

Долоодугаар сарын 15-нд "Мөнгөн завъяа" тооцооны төв

Бусад нэгжүүд амарна

-Ариг банк-

Ариг банкны "Их дэлгүүр салбар" тооцооны төв долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбар нэгжүүд амрах ба долоодугаар сарын 16-наас хэвийн цагийн хуваариар ажиллана.

-Капитрон банк-

Бүх салбарууд долоодугаар сарын 9-нөөс эхлэн долоодугаар сарын 17-ны өдрийг дуустал амарна.

-Богд банк-

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Богд банкны бүх салбар нэгжүүд долоодугаар сарын 10-16-ны өдрийг дуустал хугацаанд амрах бөгөөд долоодугаар сарын 17-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хархорин салбар нь долоодугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

-Худалдаа хөгжлийн банк-

Долоодугаар сарын 10-наас долоодугаар сарын 15-ныг дуустал тус банкны бүх салбар нэгжүүд амрах бөгөөд 17-ны өдрөөс эхлэн Авто худалдааны салбар болон Нарантуул салбараас бусад тооцооны төвүүд ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ. Харин өнөөдөр буюу долоодугаар сарын 9-нд дараах салбар нэгжүүд ажиллана.

НЭМЭЛТ: Банк хоорондын их дүнтэй систем долоодугаар сарын 8-наас 16-ныг дуустал ажиллахгүй бөгөөд 5 сая төгрөг буюу түүнээс доош дүнтэй банк хоорондын гүйлгээ хэвийн хийгдэнэ.