Олон улсын физикийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/327а/физик.jpg

Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс долоодугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй.

Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцсоноос Монгол Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртлээ.

Монгол улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:

Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,

Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,

Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,

11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.

О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан 3 дахь ( 2 мөнгө, 1 хүрэл) медалиа хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа нь бахархалтай байна.