Тэтгэлэг дансанд нь ороогүй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид мэдээллээ засахыг анхаарууллаа

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/327а/361570163_824819335663957_2507270252437148918_n.jpg

2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг 2023 оны долоодугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн.

Нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн гүйлгээ хийгдээгүй байна. Эдгээр суралдцагчид 2023 оны долоодугаар сарын 20-ны өдрийн дотор өөрийн суралцаж төгссөн политехник коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвдөө мэдээллээ засаж өгөхийг БЕГ-аас санууллаа.