Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аюулгүй буулгажээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:обег з copy.jpg

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн орон сууцны барилгын гурав дугаар давхрын цонхоор нэг хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2023.07.17/ өдрийн 13:43 цаг ОГТ-т иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн С /43 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.