“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх томилогджээ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
10
legacy:otgonsuh/MPA PHOTO 2019-12-5946.jpg

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүхийг томилжээ.

Б.Отгонсүх нь ЭХЯ-ны “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн захирал, Нийслэлийн Зам тээвэр хариуцсан Засаг даргын орлогч бөгөөд, төслүүдийн удирдагч, Замын-Үүд дэх гаалийн газрын дарга, Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар ажиллаж байжээ.