СУРВАЛЖИЛГА: БНХАУ-д эмчийн заавраар хэдэн зуун КМ-ийн зайнаас РОБОТ хагалгаа хийж байна

Сурвалжлага
AltanzagasУнших: 5 мин 23 сек
00
legacy:8  4/хятадад уулъя/л1.jpg

"MicroPort" компанийн үйлдвэрлэсэн эмнэлгийн төхөөрөмж

Бид Хятад гэж мэдэх ч Хятад улсын хөгжлийг төдийлөн мэдэхгүй өдийг хүрчээ. "Аль муу хоол хүнс үйлдвэрлэж, хамгийн л чанар муутай материалаар Монголчуудыг хувцасладаг" гэсэн ахархан бодлоор тус улсыг төсөөлөлдөө харж явсан нь нууц биш. Гэвч үнэн хэрэгтэй тийм биш аж. Магад тус улсад зочилж бас аялж үзсэн хүмүүс үүнийг гэрчлэх биз.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоотой хамтран БНХАУ-ын таван муж хотоор Монгол-Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгыг зохион байгуулсан юм. Тэгвэл хамтарсан сурвалжлагын баг хамт олон Шанхай хотоор хийсэн эхний өдрийн сурвалжилгыг хүргэж байна.

БНХАУ, Шанхай хот

25 сая гаруй оршин суугчтай Шанхай хот нь дэлхийн хамгийн их хүн амтай хотын нэгд тооцогддог. Тиймдээ ч БНХАУ-ын төв Засгийн газарт шууд харьяалагддаг дөрвөн хотын нэг бөгөөд БНХАУ төдийгүй бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв, Хятадын Засгийн газраас далайн эргийн нээлттэй бүс хэмээн зарласан эх газрын өндөр хөгжилтэй хот юм.

Сурвалжилгын эхний цэг "MicroPort" компани

Эмч өвчтөн хоёр хол ч "РОБОТ" хагалгаа хийж байна

legacy:8  4/хятадад уулъя/361890327_655875259481559_4307600559323877327_n.png

Өвчтөнд 500 км зайнаас хагалгаа хийж буй үйл явц

Хамтарсан сурвалжилгын баг хамт олны хамгийн түрүүнд зочилсон газар бол "Жанжяний Бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмж" үйлдвэрлэх "MicroPort" компани юм.

Тус компани нь зүрх судас, электрофизиологи, зүрхний хэмнэлийн менежментийн систем, яс болон зөөлөн эдийг нөхөн сэргээх технологи, аорт болон орчны хөндийн өвчин, тархи, мэдрэлийн системийн эмгэгийг хамарсан эмчилгээг роботоор дамжуулан хийх боломжийг ч мөн бий болгосон бөгөөд өөр олон өвөрмөц роботыг зохион бүтээх төлөвлөгөөтэй, алсын зайн удирдлагаар өвчтөн эрүүлжүүлэх аппаратуудыг зохион бүтээдгээрээ олон улсад үнэлэгдсэн байна.

Сурвалжилгын явцад тус компанийн үйлдвэрлэсэн бичил робот эмчээс 500 гаруй километрийн зайд байрлах Шэньжэнь хотод Элэгний церозтой өвчтөнд хагалгаа хийж байсан юм. Үүнээс харахад тус төхөөрөмж нь өргөн уудам тал нутагтай манай улсад ихээхэн хэрэгтэй техникийн шийдэл гэдгийг харж болох юм.

legacy:8  4/хятадад уулъя/361656350_1567467693783640_7921839273098156763_n.png

Мэдээллийн ажилтан

Сурвалжилгын хоёр дахь цэг "Шанхай цамхаг"

Үүлэн дунд орших "АЗИЙН ЦАМХАГ"

legacy:8  4/хятадад уулъя/361929759_294724482939472_5053388246032843376_n.png

Зураг дээр харагдаж буй хамгийн өндөр барилга нь "ШАНХАЙ ЦАМХАГ"

Дэлхий дээрх хамгийн өндөр барилгуудын III эрэмбэлэгддэг "Шанхай цамхаг" нь Шанхай хотын Пүдүн дүүргийн Лүжязүй санхүү худалдааны бүсэд байрладаг. Уг барилга нь 632 метр өндөр 127 давхартай бөгөөд оффис, зочид буудал, худалдаа үйлчилгээ зэрэг хэлбэрэрээр ашиглагддаг байна.

legacy:8  4/хятадад уулъя/361681325_9679533228783781_1522012285458770163_n.png

Шанхай цамхагт байрлах үндэсний зоогийн газар

Тус цамхгаас Шанхай хотыг бүхэлд нь харах боломжтой бөгөөд яах аргагүй томоохон бүтээн байгуулалт болсон нь илхэн. Учир юун гэвэл 100 давхар руу гарахад 20 гаруйхан секундийг зарцуулдаг нь хамгийн их сонирхол татаж байсан юм. Түүгээр ч зогсохгүй БНХАУ-ын эртний түүх соёлыг давхар бүрийнхээ мөн өрөө болгондоо уран нарийн, өвөрмөц байдлаар шигтгэсэн нь ажиглагдаж байв. Мөн тус барилгад байрлах зочид буудлын хамгийн үнэтэй өрөө нь 28 сая юань гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

Сурвалжилгын гурав дахь цэг "Шанхай хотын төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон"

Шанхай хотыг "ХОТЫН ЦОНХ"-оор тольдов

legacy:8  4/хятадад уулъя/361656350_981811046394814_4248872664651246279_n.png

"Шанхай хот"-ын макет загвар

Шанхай хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн ордон нь тус хотын төлөвлөлт, хөгжил, хотын өнгө төрхийг харуулах цонх нь аж. Тийм ч учраас тус үзэсгэлэнгийн ордыг "Хотын цонх" хэмээн нэрийджээ.

legacy:8  4/хятадад уулъя/361892415_130695326699495_4924145911848087175_n.png

"Шанхай хот"-ын макет загвар

Уг ордон нь "Оршил хэсэг" "Хүмүүнлэг хот" "Инновац хот" "Эко хот" гэсэн дөрвөн үзэсгэлэнгийн танхимтай бөгөөд Шанхай хотын үүсэл хөгжил хийгээд өнөөгийн дүр төрхийн түүхийн жимийг модон, шилэн, төмөр зэрэг төрөл бүрийн материалаар хийгдсэн макет загварууд болон техник технологийн өвөрмөц шийдэл, дижитал хэлбэрээр бэлтгэсэн байдаг байна.

legacy:8  4/хятадад уулъя/361655631_585657527068676_2608597870680677209_n.png

"Шанхай хот"-ын талаар дижитал хэлбэрээр үзэж бас сонсох боломжтой

legacy:8  4/хятадад уулъя/361885727_656045093074603_8980718985024389169_n.png

Үзэсгэлэнгийн ордонд хамгийн түрүүнд угтаж авах дэлгэц

Сурвалжилгын дөрөв дэх цэг "Үличяо гудамж"

Лифт заавал "ДОТОР" байрлах албагүй

legacy:8  4/хятадад уулъя/361901873_639655748121635_2213085150801583898_n.png

Лифтийг гадна талд суурилуулж буй болон өнгө хэлбэр, хийцийг зассан байдал

Бидний сурвалжилгын дараагийн цэг бол "Үличяо гудамж"-д байрлах Гүнфан хороолол байлаа. Уг гудамж нь Шанхай хотын эртний гудамжуудын нэг бөгөөд ахмад настнууд олон байдаг гэнэ. Гэвч тус гудамжинд байрлах хуучин орон сууцны хороолол болох Гүнфан хороолол лифтгүй учраас 2018 оноос эхлэн иргэдийн санал хүсэлтийг харгалзан лифт суурилуулж эхэлжээ.

legacy:8  4/хятадад уулъя/361892427_806491770967209_3910850231895688289_n.png

Тэдгээр хотхонууд нь манайхаар "Орос барилга"-ууд шиг гэж хэлэхэд болох. Манай хуучны 4-5 давхар орос барилгууд лифтгүйтэй яг адил Гүнфан хороололд ч өмнө нь лифт байдаггүй байж. Тэгвэл тус гудамжнаас сурвалжилга бэлтгэх явцад хамгийн их анхаарал татсан зүйл бол лифт суурилуулсан байдал байв. Учир нь лифт зөвхөн дотор биш барилгын гадна талд ч байх боломжтой аж. Заавал дотор нь лифт хийх гэж зүтгэх бус хорооллын гадна талд лифт суурилуулсан нь маш олзуурхууштай санаа байсан гэхэд буруудахгүй болов уу.

Хог ангилах моодонд суралцахад "ХАНДЛАГА" хамгийн чухал

legacy:8  4/хятадад уулъя/361901849_621509546437226_8932186501388352151_n.png

Улаан "Хоол хүнсний хаягдал" Хар "Аюултай хог хаягдал" Цэнхэр "Хувцас" -ны хог хаягдлыг ялган ангилна

Түүнчлэн "Үличяо гудамж" хог хаягдлыг ангилах тал дээр онцгойлон анхаарч байгаа аж. Тийм ч учраас "Хог ангилах шинэ моод"-ыг бий болгож, гудамжны хог ангилах сайн дурын үйлчилгээний баг бий болжээ. Тэр ч утгаараа иргэд хогоо ангилан хаяхаас гадна сайн дурын багийнхан дахин ашиглагдаж болох хогийг худалдан авдгаараа онцлогтой байв.

legacy:8  4/хятадад уулъя/361883275_4862093217247720_4831130612353131669_n.png

Үлгэр жишээ хотхон

legacy:8  4/хятадад уулъя/361632558_825114062343054_9073183403685783359_n.png

Хотхоны хог ангилах хогийн цэг /Үйлчлэгчтэй/

Мөн зарим хорооллуудын оршин суугчид өөрсдийн амьдрах орчин нөхцөлөө сайжруулж, ногоон байгууламжийг ч бий болгожээ. Үүний хажуугаар хогоо ангилан хаях төдийгүй хогоо хаясан бол гар угаах ч боломжийг бүрдүүлэн өгчээ.

legacy:8  4/хятадад уулъя/361864975_1041634630546707_276449304513933151_n.png

Хогийн цэгийн хажууд байрлах гар угаах хэсэг

Түүнээс гадна хоол хүнсний үлдэгдлийг тусад нь асгах тусгай хэсэгтэй бөгөөд үйлчлэгч шингэн хог хаягдлыг зориулалтын сав руу түлхэн асгадаг байна.

legacy:8  4/хятадад уулъя/361924137_808444684011744_7207301672805014927_n (1).png

Үлдэгдэл хоолны хаягдлыг асгах зориулалтын хэсэг

Монгол-Хятадын хамтарсан сурвалжилгын баг хамт олны үзэж сонирхсон эхний өдрийн аялал ийнхүү өндөрлөв. Бичил хагалгааны тоног төхөөрөмж манай улс шиг уудам хөндий нутагт тун хэрэгцээтэй гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Учир нь манайд цаг алдах тохиолдол их байдаг тул хөдөө алс нутагт оршин суух иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай авч чаддаггүй. Магад удахгүй бидэнд ийм боломж нээгдэж, Монголын шилдэг инженерүүд шинэ содон зүйлсийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Харин өнөөдөр бид дээрх туршлагуудаас амьдралдаа авч хэрэгжүүлэхэд хамгийн их дөхөм зүйл нь мэдээж хог хаягдлаа ангилан хаях явдал байв. Хэдий техник технологийн хөгжлөөр гүйцэхээр тэмүүлж буй ч хэсэг хугацаанд бид өөрсдийн харилцаа хандлагыг сайжруулж хамгийн энгийн хог хаягдлаа зөв ялгаж чаддаг болох нь зүйн хэрэг болов уу.

БНХАУ-аас туршлага судалсан энэхүү томилолтын үргэлжлэл тун удахгүй нийтлэгдэх бөгөөд ЭНД дарж өмнөтгөлтэй танилцах боломжтой.