Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хилийн цэргийн алба хаагчид 18 иргэнийг үерийн аюулаас хамгаалжээ
00

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Гашуун сухайт гэдэг газар 2023.07.20-ны өдрийн 18:00-20:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас үер бууж найман айлын нийтийн байр усанд автжээ.
Иймд Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, усыг соруулан гадагшлуулж, 18 хүн (үүнээс 8 хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан, мөн байрны гадна зогсоолд байсан 4 автомашиныг уснаас татаж гаргасан байна.



