Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хөдөлмөр эрхлээгүй иргэдийг ажлын байраар хангаж, Дайргын гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ
00

”Welcome to Mongolia” арга хэмжээ, БОАЖ-ын Сайдын 02, 04 дүгээр албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа Өвөрхангай аймгийн БОАЖГ, ХХҮГ, Арвайхээр ТҮГ-тай хамтран Дайргын голын дагуу аялагчид ихээр амардаг 12 км газрын хог, хаягдлыг түүж, цэвэрлэжээ.
Уг ажилд хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны 15 иргэнийг 5 хоногийн хугацаанд ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж, нийт 13 тонн хог, хаягдлыг хогийн нэгдсэн цэгт хүргэн ажилласан байна.



