СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчоорой

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:uyer us/62b025b71c2d8e53a12a1b85.jpg

ОБЕГ-аас дараах сэрэмжлүүлэг мэдээг ирүүллээ. Тодруулбал, "Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орно. Иймд ард иргэд та бүхэн үер, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,

Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,

Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэрэмжтэй байх

Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна" гэв.