ТОДРУУЛГА: Цахилгаан хүчдэлд цохиулсан 24 настай эмэгтэйн биеийн байдал товтвортой байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:гссүт/гэмтэл түлэнхий.jpg

Өчигдөр буюу долоодугаар сарын 23-ны өдрийн 16:55 цагт ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт "Цахилгаан хүчдэлд цохиулсан" гэх асуумжтай 24 настай эмэгтэй НТТТ-ийн автомашинаар хүргэгдэн ирсэн.

Тухайн иргэн цахилгаан хүчдэлд цохиулах үедээ ар дагзаараа савж унасан байдалтай ирсэн тул төвийн томографи болон рентген шинжилгээнд хамруулж, салбар эмнэлгийн тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Бид тухайн иргэний биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад, "Одоогийн байдлаар, үйлчлүүлэгчийн амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна. Ил харагдах шарх, түлэгдэлтийг эмчилж, эмчийн хяналтанд тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна" гэлээ.