Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОБЕГ: Согтуурсан үедээ усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж, амь насаа алдсан эмэгтэйн цогцсыг гаргалаа
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо усаар дүүрсэн нүхэн жорлонд нэг хүн унаж живсэн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 22-ны өдрийн 14:08 цагт ОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас барсан байсныг 30 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.



