Дуучин Ч.Уранхолбоо: Ил задгай утаснуудыг далдалж, янзлах инженерүүд холбогдоорой. Хувиасаа төлбөр мөнгийг нь өгөөд аюулгүй болгоё

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
20
legacy:уранхолбоо/362403505_313081247958705_8377960544477979353_n.jpg

Өчигдөр орсон борооны улмаас нэг хүн цахилгаан утсанд цохиулж гэмтсэн асуудал гарсан. Тэгвэл таны ойр орчимд ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй шон, тулгуур, хаалт, түгжээгүй щит, самбар байвал 70047004 дугаарын утсаар цаг алдалгүй мэдэгдээрэй гэж УБЦТС-аас мэдээлж буй.

Энэхүү дугаар нь Улаанбаатар цахилгаан түгээх станцын 24 цагийн ажиллагаатай утас юм.

Дуудлага өгсний дараа мэргэжлийн баг, ажилтныг очтол тухайн гэмтлийг засварлахгүй, хүүхэд, хүн санамсаргүй хүрч, шүргэхээс сэргийлэх юм байна.

Харин дуучин Ч.Уранхолбоо "Нэн тэргүүнд Улаанбаатар хотын цахилгааны энэ олон ил задгай утаснуудыг далдалж янзлаад аюулгүй болгох хэрэгтэй байна. Цахилгааны сайн инженерүүд байвал холбогдоорой. Хамаагүй ээ хувиасаа төлбөр мөнгийг нь гаргаад аюулгүй болгоё" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    холбоо нэртэй учраас холбох үүрэгтэй юм уу энэ иргэн хот дүүрэг ажлаа хийгээч чадахгүй бол судлаасаа зайлиач

  • D
    DKLVK

    сумьяабазарын ажлыг бүгдээрээ хийцгээ, амьд явцгая. цахилгаан түгээх байгууллага хариуцах ёстой юм уу хот хариуцах ёстой юм уу. өчигдөрийн кэйс ямар учраас гарсаныг хэн ч тоодгүй ээ. биеийн байдал ямар хэмжээнд тогтвортой айгаа юм бэ