ЭНЭҮТ-II Хүүхдийн эмнэлэг: Амьсгалын зам, хоол боловсруулах, бөөр шээсний замын эмгэг өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх БОЛОМЖГҮЙ болсон

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:buyant uhaa 5r toroh eh nyrain emneleg/272680483_338650311474758_5825970217410783915_n.jpg

ЭНЭҮТ-II-ийн Хүүхдийн эмнэлэг нь 2023 оны 06 сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон талаараа мэдэгдэл гаргажээ.

Үүнд:

- Амьсгалын замын эмгэгүүд

- Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд

- Бөөр шээсний замын эмгэгүүд багтаж байгаа аж. Гэхдээ дээрх өвчнөөр аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой аж.

Тус эмнэлэг нь

- Яаралтай тусламж /24 цагаар/

- Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/

- 0-28 хоногтой нярай

- Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/

- Өдрийн эмчилгээ

- Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.