“Авлига хороолол“ хэмээн нэрлэгдээд буй Aqua Garden-ы барилгын ажлыг зогсоох албан бичгийг БХБЯ-нд хүргүүлсэн ч яамны сайд Ц.Даваасүрэн шийдвэр гаргаагүй байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
70
legacy:avliga horoolol/363038567_1426375714885131_6356374980086828625_n.png

Үргэлжилсэн борооны улмаас хот усанд автаж, олон ААН, иргэд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод байна. Үүний шалтгаан нь голын гольдролыг өөрчилж барьсан барилгуудтай холбоотой гэж мэргэжлийн болон албаны хүмүүс хэлж буй. Өчигдөр Хотын дарга Д.Сумъяабазар барилга байгууламжийн инженерүүдтэй уулзалт хийхэд 2 байршлыг нэн яаралтай буулгах ажлыг зохион байгуулахыг зөвлөсөн байдаг. Тодруулбал, "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй Aqua garden, S outlet барилгяг яаралтай буулгах шаардлагатай гэжээ.

Гэвч "Авлига хороолол" хэмээн нэрлэгдээд буй Aqua garden барилгын ажил одоо ч үргэлжилж, гаднах фасадны хэсгийн ажил нь явагдаж байгааг иргэд шүүмжилж байна.

Барилгын тухай хуулиараа 16-аас дээш давхартай барилгын эхлүүлэх болон үргэлжлүүлэх, зогсоох шийдвэр олгосон байгууллагаас гардаг. Тодруулбал, тус зөвшөөрлийг БХБЯ олгодог юм байна.

Тиймдээ ч Нийслэлийн удирдлагуудын зүгээс Aqua garden барилгын ажлыг зогсоох албан бичгийг БХБЯ-нд хүргүүлсэн аж. Гэтэл өнөөдрийг хүртэл тус яамнаас, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн тус барилгын ажлыг зогсоох ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    зочин

    Энэ ер нь гөлийчөөд зэвүүн хар тийрэн шүү

  • З
    Зочин

    Энэ барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгсөн тухайн үеийн барилгын сайд байсан хулгайчийг бушуу түргэн шалгаж эхлэх хэрэгтэй, одоо байгаа барилгын сайд гэх энэ шантаажчин ажлаа хийхгүй бол огцруулах хэрэгтэй Ерөнхий сайд аа

  • З
    Зочин

    даваасүрэн шийднэ гэж ёстой худ л даа

  • З
    Зочин

    Davaasuren hogiin hulgaich

  • З
    Зочин

    Даваасүрэн өөрөө бөөн авилга гээ биз дээ тэхээр яг авилгатай тэмцэж харагдаач аягүй бол авилга хорооллоос бас авилга авчихгүй бгаа даа ха ха

  • З
    Зочин

    БХБ-ын сайд Ц.Даваасүрэн өөрөө 10 хувийн авилгачин гэгддэг хүн болохоор авилгалтай тэмцэж чадахгүй.