Өнөөдрийн байдлаар орон нутгийн нислэгээр нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлэжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:nisleg/нислэг.jpg

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 01-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт найман чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн юм.

Орон нутгийн нислэгээр долдугаар сарын 01-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байгаа аж.

Тодруулбал:

МИАТ ТӨХК 10 чиглэлд 13,897,

Аэро Монголиа ХХК зургаан чиглэлд 9,567,

Хүннү Эйр ХХК зургаан чиглэлд 8,142 зорчигч тус тус тээвэрлэжээ.