ОБЕГ: Долоон давхраас үсрэх гэж байсан 35 настай эмэгтэйтэй ярилцлага хийж, эсэн мэнд буулгав

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег-2.jpg

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, долоон давхарын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 21:23 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /35 настай, эмэгтэй/ үсэрч болзошгүй байсныг 10 минут ярилцлага хийж, эсэн мэнд буулган нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.