Борцгор хотон шувууны тоо толгойг тогтоохоор судалж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:NewFolder 29/борцгор хотон.jpg

Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төвийн судлаачидтай хамтран Борцгор хотон /pelicanus crispus/ шувууны тоо толгойг тогтоох судалгааг хийж байна.

Энэ ажлын хүрээнд 5 дэгдээхэйнд сансрын дамжуулагч зүүлээ. Дамжуулагч зүүснээр тухайн шувууны нүүдлийн замналыг тодорхойлох, хамгааллын арга зүйг тодорхойлох гээд олон боломжийг нээх юм.