Хүчтэй аадар борооны улмаас нэг айлын хоёр гэр, 200 бог мал хорогджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/11/QI4A2422.jpg

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т, сумын төвөөс баруун хойд 28 км-т/ өчигдөр 19:00 цагийн үед орсон аадар борооны улмаас нэг айлын хоёр гэр нурж, 200 бог мал хорогдсон байна.

Тодруулбал, Тус сумын харьяат малчин Д-ийн хоёр гэр нурж, 150 ишиг, 50 ямаа хорогдсон тухай мэдээллийг Цагаан дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.