Алдар уяач Б.Отгонсэлэнгийн хээр морийг мялааж Манлай уяач Г.Содном хурдан удмын даага бэлэглэжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:8  4/327а/5454ө.jpg

Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын Их насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын Аймгийн алдарт уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлсэн ч Хурдан морины комисс хассан юм.

Тэгвэл түүний хээр моринд хүндэтгэл үзүүлэн Хэнтий аймгийн харьяат Монгол Улсын Манлай уяач Г.Содном хурдан удмын даага бэлэглэжээ. Энэ талаар тэрбээр,

"Хэнтий нутгийн манлай уяач Г.Содном гуай Хээр морины минь түрүүг хурдан удмын даагаар мялааж хүндэтгэл үзүүлэн "Миний дүү олон жил айраг түрүү авнаа" гэж хэлээд хоёр хацрыг минь үнссэн нь надад маш их урам зориг өгсөн. Танд талархлаа илэрхийлж, эрүүл энх сайн сайхныг хүсье.

Буруу шийдвэр гаргасан морины комиссын цөөхөн хүнээс болж Хэнтий нутгийн ард түмнийг битгий харлуулаарай гэж та бүхнээсээ хүсье. Хэнтий нутгийн ард түмэн буруугүй шүү" хэмээжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 7
    77-той эмгэн

    Ёстой монгол хүний жудаг гэдэг энэ дээ. Алс холоос зориод ирсэн нэгнийгээ ууч сэтгэл гарган сэтгэлийн бэлэг гэж хурдан удмын даага бэлэглэнэ гэдэг асар их хүндлэл шүү. Сайхан санагдлаа.