СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тарваган тахал өвчин агаар дуслын зам, хоолоор дамжин халдварладаг

Нийслэлд тарваган тахлын хоёр дахь тохиолдол бүртгэгдээд байна. Иймд ЗӨСҮТ-өөс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, дараах зөвлөмжийг гаргалаа.
Эх уурхай:
Өвчтөн, цогцос, тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтад болон туулай хэлбэртэн нь халдварын эх уурхай болно. Гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур нь мөн эх уурхай болно.
Халдвар дамжих зам:
Шууд хавтлын зам:
Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.
Дам халдварын зам:
Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.
Агаар дуслын зам:
Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд халдвар дамжина.
Хоол хүнсний зам:
Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.
Халдварын шинж тэмдгийг зургаар харуулав.
Өртөмхий бие:
Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт оршин суугчид, анчид, тарваганы түүхий эдтэй харьцагчид халдварт өртөх магадлал өндөр.
Эх сурвалж: ЗӨСҮТ



