Комедиан Кенна: Эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг комеди хэлбэрээр ярихаар эрэгтэйчүүд яаж инээхээ мэддэггүй. Тийм болохоор эмэгтэй комедиануудыг дутуу үнэлдэг

Ярилцлага
Altanzagas
Унших: 4 мин 24 сек
80
legacy:comedian kenna/365076881_850507053177970_8356708258618141965_n.png

Сүүлийн үед бүсгүйчүүдийн өмнө тулгамддаг асуудлуудыг комеди хэлбэрээр нийгэмд хүргэж, хүний эрхийн мэдрэмжтэй комедиг үзэгчдэд хүргэхээр зорьж буй "Big sistas" comedy crew-ийн гишүүн Кеннаг энэ удаагийн ярилцлагын зочноор урьж, хэсэг хором ярилцлаа.

-"Big sistas" comedy crew-ийн нэг гишүүн нь шүү дээ. Ер нь хэзээнээс эхэлж комеди хийх болов?

-2018 оноос хойш "Open mic"-т оролцдог байсан. Тайзан дээр туршилтаар гардаг байсан. Яг тухайн үеэс л комедитай танилцаж байсан. Дараа нь "Ub comedy"-ийн "Open mic"-т оролцдог болсон. Гэвч ковид гарснаас болоод хэсэг хугацаанд завсарласан. "Open mic"-т орохоор зөвхөн таван минут ярьдаг. Туршилт хийх маягаар гэх юм уу. Хэрэв сайн байвал комедиан болдог.

Харин "Big sistas" comedy crew маань 2021 оны 11 дүгээр сард үүсгэн байгуулагдсан. Түүнээс хойш клубтээ нэгдээд цалин авдаг, тайзан дээр гарч комеди хийдэг болсон. "Big sistas" маань эмэгтэй комедиануудын клуб учраас хөгжихөд их хурдан байсан. Мөн үүнийгээ дагаад эмэгтэй үзэгчид ч олон болж байгаа.

Түүнээс гадна комеди урлагийг дэлхий дахинд ихэвчлэн эрэгтэйчүүдийн салбар гэж харах нь их байдаг. Учир нь ихэвчлэн эрэгтэй хүмүүс комеди хийдэг учраас тэр байх. Ихэнх клубүүдэд маш цөөхөн эмэгтэй комедианууд байдаг.

-Яг өөрийн тань хэлснээр комедиг эрэгтэйчүүдийн салбар гэж үздэг болохоор эмэгтэй комедиан нарыг чадахгүй байна гэдэг хандлага их ажиглагддаг шүү дээ. Үүнийг өөрийн тань хувьд хэрхэн хүлээж авдаг юм бол?

-Ер ихэвчлэн урлагийн салбарыг харахаар эмэгтэй жүжигчдийг гоё, сайхан, хөөрхөн байхыг, хүмүүст гадаад үзэмжээрээ таалагдах ёстой гэж шаарддаг юм шиг санагддаг. Түүнд нь ч үзэгчид дасчихсан юм шиг. Үргэлж л гоё харагдаад, гоё хувцаслаад, хэзээ ч асуудлаа ярьдаггүй. Угтаа бол бид энэ нийгэмд эмэгтэй хүн байх гэж маш их хичээж, маш олон асуудалтай тулгарч байдаг. Магадгүй асуудлаа ярихаар гоншигнож байна гэж ойлгодог. Тэгэхээр хошин хэлбэрээр асуудлаа гаргаж ярих орон зай маань энэ комеди байгаад байдаг.

Гэтэл эрэгтэйчүүд эмэгтэй хүнд тулгардаг асуудлыг өмнө нь огт сонсож байгаагүй байдаг. Жишээлбэл, ээж хүн яаж хүүхдээ өсгөдөг, хүмүүс хэрхэн гадуурхдаг зэргийг хошин байдлаар ярихаар түүнийг нь сонсож байгаагүй эрчүүд яаж инээхээ мэддэггүй.

Тэгээд л инээдтэй санагдахгүй байхаар уур нь хүрдэг. Тийм болохоор л эмэгтэй хүмүүсийг хүн инээлгэж чадахгүй байж битгий комеди хий гэдэг.

legacy:comedian kenna/365229076_303100285597715_8932032336932775945_n.png

Гэтэл эрэгтэй комедианууд байнга л эмэгтэйчүүдийг шоолж, дагаж дуурайдаг. Бас хошин шогийн жүжигчид ч гэсэн эмэгтэй хүний дүрд хувирч мөнгө төгрөгтэй болж байсан шүү дээ. Тэр болгонд эмэгтэйчүүд уурлаж байгаагүй, орхичихдог байсан.

Харамсалтай нь эмэгтэй комедианууд гарч ирээд өөрсдөдөө тулгардаг асуудлаа бас өөрт инээдтэй санагдсан зүйлээ яриад эхлэхээр эрэгтэй комедианууд уурлаад байдаг. Та нар чадахгүй байна гэдэг хандлагатай байсан. Харин одоо манай клубийг зорьж ирдэг үзэгчид их болж байна. Мөн комедиан болохыг хүсдэг охидууд маань ирж "Open mic"-т оролцож байна. Тиймээс эмэгтэй комедианууд их болж байгаа нь сайхан санагддаг. Одоо манай клуб үндсэн 11 комедиантай шүү дээ.

-Өөрийн тань хувьд яагаад комедиан болъё гэж бодсон юм бол. Бас үүнийг хийж чадах юм байна гэдгээ хэрхэн мэдсэн бэ?

-Би ер нь багаасаа урлагийн хүн болох юм шиг санагддаг байсан юм. Зураг зураад л, бүжиглээд л, дуулаад л яваад байдаг байсан. Тиймээс багаасаа жүжигчин болно эсхүл найруулагч болно гэж боддог байлаа. Тэгээд жүжигчин болох гээд дугуйланд явтал намайг царай муутай, тарган гэсэн. Уг нь би 53 кг жинтэй. Ямар ч хүн намайг туранхай гэдэг. Гэтэл намайг жүжгийн тайзан дээр гарвал тарган гэсэн учраас их гайхсан. Тиймээс жүжигчин болох боломжгүй болсон. Ер нь л их хортой орчин байсан. Тиймээс л би зураач болохыг хүсэж, СУИС-ийг зураач мэргэжлээр төгссөн юм.

Гэтэл хүүхэд байхаас л надад байсан алиа хошин зан маань намайг комеди хийхэд их нөлөөлсөн. Тэгээд л 2018 онд санаандгүй "Open mic"-т оролцоод өөрийгөө комеди хийж чадах юм байна гэдгээ ойлгоод, туршиж үзсэн.

Яах вэ эхэндээ их хэцүү байсан. Жаахан шантарсан. Гэхдээ л би хүн инээлгэх дуртай, хошин байх дуртай байсан болохоор ямар нэг арга замаа олоод байдаг юм шиг санагдсан.

-"Big sistas" comedy crew-ийн гишүүд бүгд л нэг зорилгын дор нэгдсэн байгаа шүү дээ. Та бүхний хамгийн том зорилго юу вэ?

-Бид хүний эрхийн мэдрэмжтэй байхыг хамгийн түрүүнд чухалчилдаг. Хэн нэгнийг доромжлох, нас хүйс, өвчин зовлон гээд бүхий л зүйлээр нь элэглэхгүй, хүний эрхийг зөрчихгүй байя гэдэг том зорилгын дор нэгдсэн. Бас бид хамт байхдаа маш их аз жаргалтай, хөгжилтэй байж чаддаг.

legacy:comedian kenna/365334958_1225565818119480_220535766090752569_n.png

-Комеди хийж байгаа хүмүүсийн цаана зохиолчид байдаг гэсэн дам яриа яваад байдаг. Үүнд тайлбар хийвэл?

-Комеди сайн хөгжсөн орнуудад зохиол бичдэг баг байдаг юм билээ. Манайд зах зээл нь арай жижиг, дээр нь өөрсдөө гарч ирж байгаа учраас зохиолоо яах аргагүй өөрсдөө бичдэг. Гэхдээ яах вэ бид өөрсдийгөө дэмжээд зохиолыг нь засах тохиолдол гардаг л даа.

Миний хувьд би өөрийнхөө амьдралд тохиолддог зүйлээ бас юу их тулгамдаад байна түүнийгээ комеди болгоод ярьдаг.

-Английн Засгийн газрын тэтгэлэг авсан гэсэн шүү дээ. Ямар чиглэлээр тэтгэлэг авсан бэ?

-Ирэх есдүгээр сард би Англи руу явж суралцахаар болсон. Маш их өрсөлдөөнтэй болдог. Миний хувьд есөн жилийн хугацаанд сайн дураараа хүний эрхийн салбарт ажилласан туршлагатай. ЛГБТИК активист хүн. Тиймээс ЛГБТИК судлал гэсэн мэргэжлээр нэг жилийн хугацаанд магистрийн зэргээр суралцана.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тамир2023/08/11

    Кенна инээдтэй, гоё комедиан. Хүний эрхийн мэдрэмжтэй жоүк хийдэг. Нэг удаа найзуудаараа хамт очиж үзсэн, нусаа сугартал инээсэн. Биг Систас бүгдээрээ гоё!

  • K
    kenna mal2023/08/11

    zugeer haragdaj baigaa shigee bish aimshigtai sejgiin uurtuu archaagui bohir huvtsastai unertei aash zan ntr sejgiin nuur bol yriad ch hereggui engej tursunduu nasaaraa tsuhurch gomdoj amidrdg baihaa hahaha lgbt ch gh shig sejgiin

    • X
      Xxa2023/08/11

      Yoo kennag muulaad bga hun ooroo mal thu😂😂

    • З
      Зочин2023/08/11

      Why iim yum be haha Minii law uulzaj uzsen hamgiin dulaahan goy huurhun humuusiin neg baisain shuu:)

    • B
      B2023/08/11

      Huuy uuruu yg ymar bolchood huniig ingej bichij chadjinaa maybe archaagu bohir huvtsastai yvsn bn bolno Ghde cham shig bohir tarhigui hun zayu. Ysiin crushlaj baigaad haygdsan yumuu? Bi lav ene hun shig ynzaga shig nudtei hun uuriig harj baigaagushd.

  • Н
    нмк2023/08/11

    Өнөөгийн Монгол эрэгтэйчүүдэд байгаа ямар эрх эмэгтэйчүүдэд байхгүй болоод тэмцэх гээд байгаа юм? Бас LGBTQ хүмүүсийн хэнтэй юугаа хийх нь хэнд хамаатай юм бэ? Яагаад та нарын бэлгийн чиг хандлагын талаар бусад хүмүүс бахархах ёстой юм?

    • З
      Зочин2023/08/11

      Өнөөгийн эрчүүдэд байгаа яг ямар эрх эмэгтэйчүүдэд байхгүй байгааг та мэдэхгүй байвал тэр хэмжээгээрээ өөрийнхөө эдэлж байгаа эрхээ мэдээжийн зүйл шиг ойлгоод яваад байгаа юм бол уу? Тэгээд бас бусад хүмүүсийг биднээр бахархах ёстой гэсэн утгаар Pride гэдэггүй байгаа шүү:)

    • B
      B2023/08/11

      Huuy iim baina oroi hezee ch zugeer gerluugee gantsaaraa yvj chaddaggu zayu eregtei shar semjilsen yumnuud “ongon yumuu?” gej hurtel asuudg. Yg neg tiimerhu uyuded fuck eregtei baisan bol ch gej boddog. LGBTQ humuus hentei yugaa hiih ni chamd ch hamaagu hend ch hamaagu “tiim bolohoor hend hamaatai yum be” ntr gesen tone tei yum bichih ni utgagu l bolov u. Biy biyniigee hundleed buduuleg baihgu baival zugeer. Bi dutuu haraagu bol end “bid nariin belgiin chig handlagaar baharha”gesen hun yrdusu algaa uuchlaarai.