Осол гаргаж, хүний амь хохироосон Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийг тус орон нутгийн цагдаагийн байгууллага шалгаж байна

Бусад
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:emotions/уццу.jpg

Цагдаагийн байгууллагад энэ оны 08-р сарын 11-ний өдрийн 00:14 цагт Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутаг шатахуун түгээх станцын хажууд автомашин хүн мөргөсөн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу хэргийн мэдээллийг хүлээн авч шалгахад И жолоочтой Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл, явган зорчигч 57 настай, эрэгтэй Б-г мөргөж, зам тээврийн ослын улмаас явган зорчигчийн амь нас нь хохироосон болох нь тогтоогдсон байдаг.

Зам тээврийн ноцтой осол гаргасан уг этгээд нь Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж бөгөөд одоогоор нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.