СУРВАЛЖИЛГА: Өнгөрсөн жил 350 төгрөгөөр худалдаалагдаж байсан 12 хуудастай дэвтэр 420 төгрөг болж нэмэгджээ

Сурвалжлага
AltanzagasУнших: 3 мин 48 сек
00
legacy:hicheeliin heregsel/366344704_803918627855547_3859567948776275555_n.png

Нарлаг зун дуусаж намар хаяанд иржээ. Хүүхдийн инээд цалгисан их өргөөнд эзэд нь ирж хичээлийн шинэ жилийн нээлтдээ оролцоно. Шинэхэн авсан цүнхээ үүрээд цэвэрхэн сайхан формоо өмсөөд үеийн найзуудтайгаа уулзана гэхээс сэтгэл догдолдогсон.

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Зах зээлийн хуулийн дагуу хичээлийн шинэ жил эхлэх цагаар хичээлийн хэрэгслийн үнэ өсдөг нь нууц биш. Тиймдээ ч эцэг эхчүүд наймдугаар сар гармагц хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгэлийг бэлтгэж эхэлдэг. Тэгвэл UBN.MN сайтын сурвалжлах баг хичээлийн хэрэгслийн үнэ ханшыг сурвалжлахаар Улсын Их Дэлгүүрийн өмнөх талбайд байрлах хичээлийн хэрэгсэлийн өргөтгөсөн худалдааг зорилоо.

legacy:hicheeliin heregsel/367424585_1395044481051945_7375069874994273826_n.png

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа ар араасаа зохион байгуулагдаж байна. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг аль хэдийн бэлдээд эхэлжээ.

legacy:hicheeliin heregsel/366063445_145443521933842_7983453589717514251_n-1.png

Биднийг үзэсгэлэн худалдаан дээр очиход худалдан авагч цөөн байгаа нь харагдлаа. Ганц нэг эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан хичээлийн хэрэгслийн үнэ асууж, худалдан авалт хийсээр завгүй явцгаах аж. “Юу сонирхож байна асуугаарай, манайх үйлдвэрийн үнээр зарж байгаа шүү” гэж худалдаачид найрсгаар хэлнэ. Хаа нэгтээ “Энэ цүнх хэд вэ, доошоо ярих уу” гэх сэргэлэн үйлчлүүлэгчийн яриа ч үе үе сонстоно.

Хичээлийн хэрэгслийн үнэ дундажаар 200-300 төгрөгөөр нэмэгдсэн

Бид нэгэн худалдаачнаас хичээлийн хэрэгслийн үнэ болоод худалдан авалтын талаар тодруулахад,

legacy:hicheeliin heregsel/366104703_308628991536111_863940607514690529_n.png

“Манайх Япон болон Хятадын №1 брэнд дэлгүүрүүдээс хичээлийн хэрэгслээ худалдан авдаг. Тиймээс бусадтайгаа харьцуулахад чанартай, дээр нь 300-500 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм. Өнгөрсөн жилийг бодвол одоогоор худалдан авалт муу, иргэдийн худалдан авах чадвар эрс багассан нь анзаарагдаж байна. Жил бүрийн наймдугаар сарын 25-наас хойш худалдан авалт ихэсдэг.

Мөн дээр нь өдөр ирэх тусам доллар, юанийн ханш нэмэгдэж байгаа учраас тээврийн зардал ч мөн хоёроос гурав дахин нэмэгдсэн. Тиймээс хичээлийн хэрэгслийн үнэ ч мөн адил үүнийгээ дагаад нэмэгдэж байгаа” гэв.

Харин өөр нэгэн худалдаачин,

legacy:hicheeliin heregsel/366063445_864181585121532_7911442809242421303_n.png

“Энэ жил эцэг эхчүүд харьцангуй эрт хичээлийн хэрэгслээ бэлдэж байна. Тиймдээ ч худалдан авалт сайн байна гэж харж байна. Мэдээж хичээлийн хэрэгслийн үнэ өссөн. Тухайлбал, “Улаанбаатар принт”-ийн 12 хуудастай дэвтэрний үйлдвэрийн үнэ 320 төгрөг, 24 хуудастай дэвтэр нь 590 төгрөг байсан бол энэ жил тодорхой хэмжээгээр нэмэгдсэ байна лээ. Тиймээс яах аргагүй хичээлийн хэрэгслийн үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Тиймээс нэг, хоёрдугаар ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл 100-150 мянган төгрөгөнд багтаж байна” гэлээ.

legacy:hicheeliin heregsel/366052332_1552872995283792_1643298486900322163_n.png

Манайхан хэзээнээс л цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байна гэж ярьдагсан. Яг үүнтэй адил үнэхээр бид өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь нуух аргагүй үнэн. Тиймдээ ч олон хүүхэдтэй эцэг эхчүүд гэлтгүй ганц хүүхэдтэй ээж, аавуудад ч хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэх нь томоохон хүндрэл болдог.

legacy:hicheeliin heregsel/366073639_302457849190699_7076386704187979552_n.png

Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэлд 200-350 мянган төгрөг зарцуулсан

Бид үзэсгэлэнд худалдаанаас худалдан авалт хийж буй эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцахад,

legacy:hicheeliin heregsel/366166823_615297607258656_8787917721864202975_n.png

Иргэн, “Энэ жил хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байгаа. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлтгэхэд 300-500 мянган төгрөг зарцуулсан. Өмнөх жилийнхтэй харьцуулахад бага зэрэг үнэ өссөн байсан” хэмээв.

Харин өөр нэгэн иргэн,

legacy:hicheeliin heregsel/366374548_311690991418047_1038803037106790073_n.png

“Хичээлийн хэрэгслүүдийн үнэ нэмэгдсэн ч өөрсдийнхөө хүүхдийн төлөө болохоор хүндрэлтэй байдаггүй. Эцэг эхийн хувьд хийх ёстой зүйлээ хийгээд явж байна даа. Наймдугаар сарын 20-оос хойш хичээлийн хэрэгслийн үнэ илүү нэмдэг болохоор үүнээс урьтаж бэлдсэн. Нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэлд 200-350 мянган төгрөг зарцуулсан” гэсэн юм.

legacy:hicheeliin heregsel/366089621_326719986460688_7474144211521567662_n.png

Тэгвэл, Улсын Их Дэлгүүрийн чанх урд байрлах хичээлийн хэрэгсэлийн өргөтгөсөн худалдаан дээр худалдаалагдаж буй хичээлийн хэрэгслийн үнийн мэдээллийг хүргэж байна.

Хичээлийн хэрэгслийн дундаж үнэ:

Бал- 600-6500 төгрөг

Харандаа- 600-3500 төгрөг

Үзүүрлэгч- 800-3500 төгрөг

Баллуур- 1000- 4000 төгрөг

Хайч- 2500- 4500 төгрөг

Цавуу- 800-2500 төгрөг

Өнгийн будаг- 6000-20000 төгрөг

Өнгийн цаас- 2000-4000 төгрөг

Зургийн дэвтэр- 1200-4000 төгрөг

Тодруулагч- 2000-10000 төгрөг

Шугам- 800-6500 төгрөг

Гортиг- 6500-13000 төгрөг

Фломастер- 8500-15000 төгрөг

Цүнх- 45000-240000 төгрөг

legacy:hicheeliin heregsel/366054462_802545671874744_4654991008212294969_n.png

Дэвтэр: Улаанбаатар принт

12 хуудастай- 420 төгрөг

24 хуудастай- 770 төгрөг

36 хуудастай- 980 төгрөг

48 хуудастай- 1280 төгрөг

60 хуудастай- 1620 төгрөг

96 хуудастай- 2580 төгрөг

Дасгал ажил /1,2,3,4/- 1600 төгрөг

Монгол бичиг /24 хуудастай/- 1000 төгрөг

Ханзны дэвтэр /24, 36 хуудастай/- 1500, 3000 төгрөг

Нотны дэвтэр /12 хуудастай/- 600 төгрөг

Оюутан дэвтэр- 3000, 3500

legacy:hicheeliin heregsel/366121346_191043650499848_4494607743004564513_n.png legacy:hicheeliin heregsel/366079844_1300969400790980_1297450022376509590_n.png legacy:hicheeliin heregsel/366085376_3564617103859874_6374392707390584596_n.png legacy:hicheeliin heregsel/366092129_1227725421135174_1938584051734128807_n.png

Бид энэхүү сурвалжилгаараа хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаанд худалдаалагдаж буй бараа, бүтээгдэхүүний үнэ болон худалдан авалт хэр байгаа мөн нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд хичнээн төгрөг зарцуулагдаж байгаа талаар сурвалжиллаа. Өөрөөр хэлбэл, Цүнхний үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад эрс нэмэгдсэн бол дэвтэрний үнэ 200-300 төгрөг нэмэгдсэн байна. Харин эцэг эхчүүд 200-500 мянган төгрөгөөр нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэх төлөвтэй байлаа.

Х.Түмэнжаргал

Г.Маргад-Эрдэнэ