Канадад хоёр сарын турш үргэлжилж буй гал түймрээс 35 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Дэлхий дахинд
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:гал түймэр/6479a6e20ff1a.jpeg

Канадын Нова Скоша мужийн өмнөд үзүүрт гарсан түймрийн улмаас 20 мянга орчим га талбай шатаж, галын дөл бараг 100 метрийн өндөрт хүрч байна гэж тус мужийн албаны өнгөрөгч зургаадугаар сард мэдээлсэн билээ.

Түймрийн утаа өмнө зүгт тархаж, АНУ-ын нутаг дэвсгэрт хүрээд байсан.

Уг түймэр нь өнөөдрийг болтол үргэлжилж 35 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн байна. Одоогоор 381 голомт асч байгаагаас 166 нь хэт их дэгдэлттэй байгаагаа тул алба хаагчид хяналт тавьж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.