Украйн Улс ОХУ-ын байлдааны таван онгоцыг сөнөөжээ

Дэлхий дахинд
Bolortuya
Унших: 1 мин
30
legacy:ukraine/368881629_1094336598200298_8415425536518230084_n.png

Украйн улсаас сөрөг довтолгооны хүрээнд сүүлийн гурав хоногт ОХУ-ын нутаг дэвсгэр дэх байршлуудад ОХУ-ын байлдааны таван онгоцыг сөнөөсөн гэж мэдээлжээ. Украйны нутаг дэвсгэрээс харвасан пуужингууд ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн дэх агаарын базуудад амжилттай цохилт өгсөн хэмээн Киевийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн.

Тодруулбал, Украйны хилээс 400 милийн зайд орших Санкт-Петербург хотоос өмнө зүгт орших Солцы-2 агаарын баазад өнгөрсөн бямба гарагт дуунаас хурдан бөмбөгдөгч “Туполев Ту-22” онгоцыг устгасныг онцолжээ.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам халдлагад коптер маягийн нисэгчгүй агаарын хөлөг (UAV) үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн байна.

Уг ТУ-22 загварын онгоцыг Украйны хотуудад цохилт өгөхөд өргөн ашиглаж байгаа аж. Украйн ийм онгоцыг зогсоох чадваргүй ч түүний хөөргөсөн пуужингуудыг харваж сөнөөж чадна гэдгийг арми удаа дараа нотолсон. Тагнуулын албатай хамтран ажиллаж байсан агентууд сүүлийн өдрүүдэд Оросын таван нисэх онгоцыг устгаж, гэмтээсэн гэж мэдэгджээ.

Х.Түмэнжаргал

Эх сурвалж: The Telegraph

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 жил өмнө

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин3 жил өмнө

    Цаад эзэд нь одоо бандерийн үлдэгдэгдлүүдийг гарзанд нь гаргахаар шийдэж байгаа.

  • З
    Зочин3 жил өмнө

    Үхэл нь ирсэн хулгана муурийн сахалаар оролдоно гэж . Америк Садамыг алсан шиг дайн хийгээгүй байхад . Онгирж байгаад цусаа хутгах нь дээ