СУРВАЛЖИЛГА: “Hi SAINUU” түрээсийн дугуйг унавал 15 минут тутамд 1000 төгрөг төлнө

Сурвалжлага
UBn teamУнших: 1 мин
60
legacy:hi sainuu dugui/370216476_842628703925443_829047276152931240_n.png

Өнөө өглөө ихэнх автобусны буудлын хажууд "Hi Sainuu" гэсэн бичиг бүхий цэнхэр, шар өнгийн дугуйг эгнүүлэн тавьсан байсныг уншигч та харсан байх. Тэгвэл эдгээр дугуй нь Jet скүүтэртэй адил түрээсийн унадаг дугуй аж.

Энэхүү дугуйг өнөөдрөөс эхлэн иргэд ашиглах боломжтой болсноос гадна дээрээ аппликейшн татах боломжтой QR кодыг бэлтгэсэн байна. Иймд Ubn.mn сайтын сурвалжлах баг тус унадаг дугуйг хэрхэн ашиглах боломжтой талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

15 минут тутамд 1000 төгрөг

legacy:hi sainuu dugui/368808752_832416548270122_6696879948421299343_n.png

Өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд нэвтэрч байгаа тул иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаа аж. Харин хэрхэн ашиглах боломжтой эсэхийг нь сонирхож буй хүмүүс олон байлаа.

Бид гурван иргэнээс энэхүү дугуйн талаар мэдсэн эсэхийг тодруулахад хараахан мэдээгүй, одоо л харж байна хэмээсэн юм.

Түүнчлэн тус дугуйг ашиглахын тулд QR кодыг уншуулан аппликейшнээ татаж улмаар бүртгэл үүсгэн бүртгэлээ цэнэглээд ашиглах бүрэн боломжтой аж. Харин хамгийн их сонирхол татсан зүйл нь тус дугуйг 15 минут унавал 1000 төгрөг. 16 дахь минутаас эхлэн дахин 1000 төгрөг тооцогдох аж.

legacy:hi sainuu dugui/370599827_6635918243133424_4805934545335823822_n.png legacy:hi sainuu dugui/368815279_2163308853876115_2905711294938360462_n.png legacy:hi sainuu dugui/369243558_816743920104547_4674488145976421252_n.png
tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • J
    Jargal

    App tatagdaj blhgvi ym

  • 8
    80547137

    86568699

  • G
    Ganzorig

    Дугуйн зогсоолын схем тавигдах уу? Ашиглах заавар нь видеогоор гарах уу?

  • G
    Ganzorig

    Play Store-d Application baigaa yu?

  • S
    Sonnen

    Гүйцэд юм хийгээд АPP ийнх нь линкийг тавьчихгүй дээ.

    • У
      уншигч

      ooroo uhaad haigaad olooch