ЕРӨНХИЙ САЙД: Зарим нэг хоригдсон хүмүүс ХЭҮК-д хандсан байна лээ. Авилгачид баригдаад ирэхээрээ л учиргүй их хүний эрхийн мэдрэмжтэй болчихдог

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Zasag Oyun-Erdene/377111250_6319385194850729_832820280218051379_n.png

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаж өнгөрөгч оны 12 дугаар сараас эхлэн цагдан хоригдож буй Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өчигдөр хорих 461-р ангиас Хүний эрхийн Үндэсний комисст хандан захидал илгээсэн. Тус захидалдаа өөрийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захиалгаар хэрэг үүсгэн цагдан хорьсон гэх байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд дараах байр суурийг илэрхийлжээ.