ГЭГЭЭН МУЗА-17: Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчнээр Б.Золжаргал тодорлоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:asardari/377502856_985769042656490_6989468522859088963_n.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор, "Монголд зочлох жил"-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа драмын урлагийн шилдгийг шалгаруулах "Гэгээн Муза 17" олон улсын театрын наадам өнөөдөр /2023.09.17/ болж байна. Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг жүжигчин Б.Золжаргал УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээр хүртлээ.