Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дөргөн нуурын ойр орчмоос 40 тонн хог хаягдал гаргалаа
00
Нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид болон Ховд аймгийн Чандмань сумын ЗДТГ, Говь-Алтай амгийн Хөх морьт сумын ЗДТГ-ын хамт олон хамтран хэрэгжүүлжээ.
Тодруулбал, Дөргөн нуурын урд эрэг орчим аялагч, амрагч нар олноор цуглардаг хэсгийг аялал жуулчлалын улирал эхэлснээс хойш 8 удаа цэвэрлэж, 40 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
Нийтэлсэн: Э.Билгүүнтөр



