С.Жавхланбаатар: Автобуснуудыг шинэ, хуучин эсэхийг шалгах шинжээч, Ажлын хэсэг томилно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:sugar/379664676_1048277676534980_502498068482747000_n.png

Сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын парк шинэчлэлийн хүрээнд шинээр орж ирсэн БНСУ-ын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой мэдээлэл, хардлагууд ихээр гарч буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод цахилгаан 55 автобус ороод ирчихсэн байна. Мөн евро дизель хөдөлгүүртэй Daewoo брендийн 100 автобус ороод ирчихсэн байгаа. Олон нийтээс шүүмжлэл хүртээд байгаа 80 автобусыг бид очиж үзлээ. Автобусыг хүлээж авах ажлын хэсэг буюу комиссийг ажиллуулна. Мөн шинэ аль эсвэл хуучин эсэхийг шалгах шинжээч томилж, давхар ажлын хэсэг гаргана" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Шинжээч минжээч хэрэггүйээ,нэг ченж очоол шинэ хуучныг тодорхойлчихно,ер нь шинжээч гэх юмнууд эргүү мэдлэггүй юмнууд байдаг юм билээ,монголбанкны санхүүгиин шинжээч нар гэж эргүү юмнууд Хөгжлиин банкны шүүх хурал дээр булай болсоншдээ

  • З
    Зочин

    Шаана биз МАНАН-гийн бузар мөнгө амандаа чихүүлсэн худал хуурмаг бузарууд хойд насандаа тамын тогоонд хэдэн зуун үеэрээ чанагдана үр үндэс үүх түүхтэйгээ хамт чануулна энэ бузар булайнуудаас одоо юу ч хүсээд хэрэггүй

  • З
    Зочин

    тэр шинжээчийн баг бас вьетнамд энэ автобусуудыг угсарч байгаа үйлдвэрийг очиж үзлээ гээд шагшин магтаад нийтлэл бичсэн байсан, саяханы сайтууд дээр. үнэхээр үзсэн үү, үгүй юу гэдгийг нь паспортыг нь нягтлаад энэ тархи угаалтыг нь зогсоо