Д.Сумъяабазар: Автобусны асуудлын гол буруутан нь хэн бэ гэдгийг Ж.Сүхбаатар сайдаас асуу

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
50
legacy:Sumyabazar/sss/сумъяабазар.jpg
legacy:_shariljjj/ll.png

Хотын дарга Д.Сумъяабазар ногоон автобустай холбоотой асуудлаар zarig.mn, isee.mn сайтад байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Хариуцлагаас зугтаасан зүйл байхгүй. Ж.Сүхбаатар сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл өмнө нь орж ирсэн автобус дээр бас бөөн хэл ам болсон. Төсөв нь дандаа нийслэл рүү эрх шилжүүлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Наад гүйлгээ нь Сангийн яаманд хянагдаж, Ж.Сүхбаатар сайд гарын үсгээр хөдөлсөн асуудал" хэмээн тайлбарлажээ.

Мөн тэрбээр, энэ асуудлын гол буруутан нь хэн бэ гэх сэтгүүлчийн асуултад, "Энэ асуултаа Ж.Сүхбаатар сайдаас асуу. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Тендер болон ажлын хэсэгт би нөлөөлөх ямар ч боломжгүй. Тендерт орохгүй гэдгээ би анхнаасаа хэлсэн. Учир нь нийслэлийн төсөв дээр тавигдаагүй. УИХ-ын гишүүдээс эрх шилжиж орж ирсэн. Төрийн нууцад авсан зүйл байхгүй. Гэм буруутай нь тогтоогдвол би улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зугтаах шалтгаан байхгүй" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 жил өмнө

    Идэх болохоор бүгд дайрчихна хариуцдага яригдаад эхлэхээр би юу ч мэдэхгүй...МАН АН-ын төрийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс. авилгалын идээ бээр болж 30 жил болсон МАН АН хоёрыг хоёуланг нь татан буулгахгүйгээр монгол улс яг энэ байдлаар ахиад 30 жил болно улмаар мөхнө.

  • З
    Зочин3 жил өмнө

    доод албан тушаалтнууд чинь хэдэн өдөр л зурагтаар хамгаалж тайлбар өгцгөөлөө. түнд та хамаагүй гэж үү, бүгд таны удирдлагад байдаг агентлагууд бус уу. бүх хариуцлагаас зугтах юмаа. ийм удирдагч байдаггүй юм даа зайл

  • З
    Зочин3 жил өмнө

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин3 жил өмнө

    iim bolool mongol hugjidgui

  • З
    Зочин3 жил өмнө

    Ene neeree caurcan lalar shuu