Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 881 тэрбумийг төсөвлөж, 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ
00

Сонгуулийн жилийн төсвийн төслийг танилцууллаа. Ирэх онд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 40 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд ирэх онд 532.4 тэрбум төгрөг суулгажээ. Ингэхдээ, төрийн албан хаагчдын цалин болон бусад тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцсон байна. Нийт 881 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.



