ШУУРХАЙ: Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг ТОМИЛОХООР тохирч, бүлэг Ерөнхий сайдад хотын асуудлаар тогтоол гаргаж өгчээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
60
legacy:Nyambaatar gishuun/_MPA0428 copy.jpg

Ногоон автобустай холбоотой асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Тэгвэл өчигдөр орой хуралдсан МАН-ын бүлгийн хурал дээр улстөрийн ньюанстай хэд хэдэн асуудлыг хэлэлцэж тохирчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд "Хоттой холбоотой авлига хээл хахууль, төрийн захиргааны алдаа, бүх завхрал нь ногоон автобусаар илэрч байгаа нь энэ. Тиймээс бүлэг Засгийн газарт тодорхой хэмжээний эрх мэдлийг өгч, тогтоол гаргаж өгнө үү" гэж хүсчээ.

Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу бүлэг улстөрийн шийдвэр гаргаж, Засгийн газарт хоттой холбоотой томилгоо, авлига, хээл хахуул, газар олголт, газрын наймаатай холбоотой асуудлыг шалгах, баг бүрэлдэхүүн гаргах зэрэг асуудлаар бүх эрхийг нь олгох тогтоол гаргахыг дэмжиж 100 хувийн саналаар баталсан байна. Уг тогтоолын хүрээнд Засгийн газрын хяналт шалтгал, авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа зэрэг эрчимжих учиртай. Мөн хотод хуралдсан өнгөрсөн хугацааны бүх асуудлуудыг мөрөөр хууль, хяналтынхан орох нөхцөл бүрдэх юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Хотын даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилохоор болжээ. Уг томилгоог ойрын хоёр өдөрт яаралтай баталгаажуулахаар болсон байна.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нямбаатарыг Монголд хавтгайрсан хулгайтай тэмцэх ажлыг үргэлжлүүлж, сонгуулиар дүнгийг нь тавиулах хэрэгтэй, ажлаас зугтаалгах хэрэггүй шүү дээ, ОЮУНЭРДЭНЭ ГУАЙ АА!!!!!!!! ОДОО ХОТ БАЙГУУЛАЛТ ОЙЛГОХ ЧАДВАРТАЙ, МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР ХОТЫН ДАРГА ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ЯДАХДАА ХУЛГАЙ НЬ БАГА БАЙНА.

  • З
    Зочин

    Нянбактери монголын төрөөс зайллаа

  • З
    Зочин

    Bayaraa gej sumkagin sugani usiig hamt zailuulaach buh budlianiig hutgaj bga

  • З
    Зочин

    Devshuulen zailuulj baigaa yumu?

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • Z
    zochin

    hulgaichuud diildehee bailaa shvv