МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа: Нийслэлийн намын хорооны даргын асуудал дараагийн үе шатанд яригдах байх

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:Ariunzaya said/ariunzaya.jpg

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж гарсан шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр" Хотын даргад Х.Нямбаатарыг, Хот хариуцсан сайдад Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг томилох улс төрийн шийдвэр гарлаа. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлж Ерөнхий сайд батална. Харин Нийслэлийн намын хорооны даргын асуудал дараагийн үе шатанд яригдана. Эхний ээлжид хотын даргын асуудлыг шийдвэрлэлээ. Энэ бол улс төрийн шийдвэр учраас дараагийн шийдвэрийг тухайн хариуцсан албанууд шийдвэрлэнэ" гэв.