СУРВАЛЖИЛГА: Багш нар хүүхэд насандаа хүрэх “ГАЛТ ТЭРГЭНДЭЭ“ суулаа

Сурвалжлага
AltanzagasУнших: 1 мин 30 сек
00
legacy:NewFolder 32/32-r surguuli/385490796_1032412627942001_9053260398010514692_n.png

Өнөөдөр бол "Дэлхийн багш нарын баяр"-ын өдөр. Энэ л өдөр багш нар өөрсдийнхөө эрхийг эдэлж, багш мэргэжлээрээ бахархан өнгөрүүлдэг. Түүгээр ч үл барав багш нар сурагчийн пормоо өмсөж, сурагчид багшийн мэргэжлээр гангарах нэг өдөр бол өнөөдөр юм.

Ubn.mn сайтын сурвалжлах баг энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн 32-р сургуулийг зорьж, "Багш, сурагчдын НЭГ ӨДӨР"-тэй танилцав. Биднийг тус сургуульд очиход сурагчийн пормоор ижилдэн гоёсон, дэггүй шавь нар сурагчийн цүнхээ гэртээ үлдээсэн сурагч багш нар угтан авлаа.

legacy:NewFolder 32/32-r surguuli/385486496_1592478901563652_1612377690503170605_n.png

Хүний амьдралын хамгийн дурсамжтай үе бол 10 жил. Анги болгонд нэг дэггүй сурагч, нэг онц сурлагатан, нэг уйлхай гүнж, нэг хайр дурлалын мастер, нэг аюултай атаман байдаг шиг бидний очсон 12а ангийг ч мөн эдгээр сурагчид бүрдүүлжээ. Гэхдээ тэд өнөөдөр сурагч ч гэсэн маргааш, нөгөөдөр сургуулийнхаа багш.

Ийнхүү манай сайтын сурвалжлах баг багш нар шавийнхаа хичээлд хэрхэн сууж, ямар сурагч болж байгаатай танилцсан юм.

Эдний ангид өнөөдөр эрүүл мэндийн хичээл орж байгаа аж. Анги удирдсан багшаар 12а ангийн сурагч Б.Оюунбилэг ажиллаж байв. Гэхдээ тэдний ангийн сурагчид их сахилгагүй гэнэ. Орж ирээд л багшдаа алтан хошуу өргөж, сурагчийнхаа пормыг өмсөөгүй хэмээн зарим нэгнээ зэмлэсээр байсан тухай багш бидэнд хуучлав.

legacy:NewFolder 32/32-r surguuli/385490813_615234384015423_3808580576086934661_n.png

Энэ ч бүү хэл ангийн дарга тэргүүтэй сурагчид биеийн тамирын хичээлийн дараа бараг хоёр цаг шахам хичээл таслаж байгаад орж ирэв. Ийнхүү ангийн багш болон бусад сурагчид хоцорсон хүүхдүүдийнхээ авьяасыг үзэхээр болж, тэд "Бага ангийн багшдаа баяралалаа" хэмээх дууг хоолой нийлүүлэн дуулав.

Бидний очсон энэ ангийн сурагчид өнөөдөр багш мэргэжлээрээ бахархаж бас зарим нь 10 жилээ дурсан санаж, ангийнхаа багшийг эргэн бодож, сурагч үерүүгээ тэр дундаа хүүхэд насныхаа галт тэргэнд ийнхүү суусан нь энэ юм.

legacy:NewFolder 32/32-r surguuli/385475275_1080146390005875_5005232585303840553_n.png

Иймд Ubn.mn сайтын хамт олноос Монголынхоо нийт багш нартаа "Багш нарын баярын мэнд" хүргэе.

legacy:NewFolder 32/32-r surguuli/386452208_638271951822972_7476819012351897110_n.png legacy:NewFolder 32/32-r surguuli/385484000_694047189313260_3650267968038526171_n.png