Шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан нар ТАНГАРАГ өргөлөө

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:EnkhbayarB gishuun/385495547_869912811232251_4582762830889772475_n.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилуулах улс төрийн шийдвэрээ танилцуулсан билээ. Ийнхүү УИХ-ын гишүүд сайдад горилогч нараас асуулт асууж, хариулт авсны дараагаар тэднийг томилох шийдвэрийг УИХ, Ерөнхий сайд батламжиллаа. Ийнхүү ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томиллоо.

legacy:EnkhbayarB gishuun/385493494_698732821723863_7684914895793131983_n.jpg