Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ж.Ганбат: Дахин оффтейк гэрээ байгуулахгүй
00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Тухайн үедээ хил үнийн нөхцлөөр гэрээ байгуулсан бол хамгийн багадаа 30 хувийн орлого нэмж олох байсан. Дахин оффтейк гэрээ байгуулахгүй" гэсэн юм.



