Ц.Оюунгэрэл “Иргэдийн Оролцооны Нэгдэл нам“-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр УДШ-д ханджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:oyungerel ts/MPA PHOTO 2021-1179.jpg

Иргэдийн Оролцооны Нэгдэл нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс Улсын дээд шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 9-нд УДШ-д хандан өргөдөл ирүүлжээ. Тодруулбал, уг өргөдөл нь “Иргэдийн Оролцооны Нэгдэл намын Төлөөлөгчдийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 8 дугаар хурлаар намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.

Мөн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дарга Ц.Гантулгаас “тус намын 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаар Их хурлаар намын нэрээ ШИНЭ нам болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг ирүүлжээ.