Хүүхдийн эрхийг хангах асуудлаар нээлттэй сонсгол хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахална

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:Munkhtsetseg gishuun/мөнхцэцэг.jpg

Хүүхдийн эрхийг хангах асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар болжээ. Сонсголыг УИХ-ыг гишүүн Ц.Мөнхцэцэг ахална. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар Хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах саналыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Эл саналын дагуу нээлттэй сонсгол зохион байгуулах ажлыг зохион байгуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох байнгын хороонд даалгаад байсан юм.